Девелопмэнт брэйн ХХК-ийн товч танилцуулга
Үйл ажиллагааны эрхэм зорилт
Монгол улсын уул уурхай, тэсэлгээний салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, ил, далд уурхайн ажил үйчилгээг холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж, захиалагчийн хэрэгцээ, сэтгэл ханамжийг хангаж ажиллахад оршино.
Үйл ажиллагааны чиглэл
Девелопмэнт брэйн ХХК нь үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх, аюултай ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрлөөр тээвэр хийх, харуул хамгаалалтын чиглэлээр 2014 оноос үйл ажиллагаа явуулж байна.
Компанийн хүчин чадал, хүний нөөц
Манай компани нь уул уурхайн салбарт олон жил ажилласан, туршлагатай ажилтнуудтай. Үүнд:
- тэсэлгээний ажлын удирдагч , инженер 5
- тэсэлгээчин 10
- агуулахын нярав 6
Мөн аюултай ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 4 ачааны автомашинтай.
Тэсэлгээний ажил үйлчилгээ
Тус компани нь Монгол улсын зөвлөх инженерийн зааврын дагуу Баянхонгор аймгийн Баян-Овоо сум тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн агуулах барьж ашиглалтанд оруулсан. Мөн 2018 онд Ховд аймгийн Мөст сум болон Дорноговь аймгийн Эрдэнэ сум тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн түр агуулах барьж ашиглалтанд орууллаа.
Бид “Ашигт малтмалын тухай хууль”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг чанд баримтлан ил болон далд уурхайн нөхцөлд дадлага туршлагатай тэсэлгээчид, тэсрэх материалтай харьцан ажиллах эрх бүхий ажилтнуудын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг тэсэлгээний ажил үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдийхээ шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэ дэг бөгөөд 20 23 онд Баянхонгор аймаг, Ховд аймаг,Баян-Өлгий , Булган , Хэнтий аймаг, Өмнөговь , Сэлэнгэ , аймгуудад тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж байна.